Categories
мэдээ нийгэм

Дархлаа сайжруулах аргууд

Сүүлийн үед хүмүүсийн дархлаа суудах, өвчин эмгэгт өртөмтгий болох хандлага нэмэгдсээр байна. Зарим хүчин зүйлсээс шалтгаалан хүний дархлаа суларч амархан ядрамтгай болж болно. Үүнд: Орчны бохирдол, ялангуяа агаарын бохирдол, стресс ядаргаа, буруу хооллолт, амьдралын буруу хэвшил, хөдөлгөөний дутагдал гэх мэт нөлөөлдөг аж.

Дархлаагаа дэмжихийн тулд та дараах зүйлсийг хийгээрэй.

-Эрүүл цэвэр байгалийн бүтээгдэхүүн хэрэглээрэй.
-Хоолны чанарыг анхаарах нь зүйтэй. Тухайлбал, хоолны уураг, нүүрс усны хэмжээ, өөх тосны хэмжээ зэргийг хянаарай.
-Хэдийд, ямар чанартай хоол идэхээ анхаар. Өдөр, өглөө маш чанартай хоолыг идэж хэвшээрэй.

-Өдөрт 4-5 ширхэг жимс идэх хэрэгтэй. Учир нь жимсэнд өвчин эсэргүүцэгч, дархлааг дэмжигч С, Е витамин, каротин маш ихээр агуулагддаг.

-Сармисыг байнга хэрэглэж занших хэрэгтэй. Үүнээс гадна:

-Тамхи бүү тат

-Оюун санаагаа сайн хөгжүүлж, стресст автахгүй байхыг хичээ

-Үргэлж эерэг бодол тээж, зөв зүйл сэтгэж, зөв үйлдэл хийж бай
-Өдөрт 30 минутын идэвхтэй хөдөлгөөн, дасгал хийгээрэй
-Өдөр бүр 10000 алхам явганаар явж хэвшээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *