Хөл хорионы үеэр гэртээ байгаа мөртлөө юу ч хийсэн ядарч,нойрмоглоод, биологийн хэмнэл алдагдах асуудал олон хүмүүсийн өмнө тулгараад байгаа. Хэрэгцээтэй мэдээллээ интернет орчноос авч байгаа хэдий ч дэлгэцийн ард өнгөрүүлэх цагаа аль болох багасгах хэрэгтэй гэж эмч нар зөвлөж байна. Ингээд нойроо хэрхэн хэвийн болгох талаар шалгарсан 10 зөвлөгөөг хүргэе.
Сайн унтаж амрах нь яагаад чухал вэ?
Сайн унтаж амарснаар эрүүл мэндийн асуудал, түүний дотор чихрийн шижин, зүрх судасны өвчин, цусны даралт ихсэх эрсдэлийг бууруулж, хүнд аливаа асуудлыг даван туулах эрч хүчийг бий болгодог. Өөрөөр хэлбэл дархлаатай байх хамгийн шалгарсан арга бол бүтэн нойр авахюм.
1. Тогтмол цагт унтах хуваарь гарга
Өглөө 9 цагт босч орой 23 цагт унтсан байна гэх мэтээр өөртөө тохирсон хуваарь, зорилт тавь. Хэцүү байсан ч эхний өдөр гаргасан хуваарийнхаа дагуу утсаа оролдохгүйгээр товлосон цагтаа унтахыг хичээгээрэй. Гар утсаа өөрөөсөө хол тавьж унтах.
2. Гадаа гарах
Агаар салхи амсаж, байгалийн гэрэлд гарах нь биологийн зохист цагийн хэмнэлдээ эргээд ороход чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүний хамгийн зохист цагийн хэмнэл бол байгалийн цагаараа нар жаргахад босч, гэгээ тасрахад унтахыг хэлдэг гэдэг.
3. Хэт их мэдээлэлээр тархиа дүүргэх хэрэггүй
Коронавирусынталаархмэдээллүүдчухалхэдий ч сөрөг мэдээллүүдийг байнга хүлээн авах нь сэтгэлийнтүгшүүрийгнэмэгдүүлдэг. Хүний унтахаасаа өмнө сонссон зүйл илүү хоногшдог учирунтахаасаахоёр цагийнөмнөмэдээүзэх, олоннийтийнсүлжээашиглахаас аль болох зайлсхий.
4. Эрүүл хооллож, дасгал хөдөлгөөн хий
Судалгаанаасхарахадөдрийнцагаартогтмолдасгалхөдөлгөөнхийж, идэвхитэйбайхньстрессийгбууруулж, илүүсайнунтахад чухал нөлөөтэй. Гэрийн нөхцөлд хийж болох дасгалууд интернетээр дүүрэн бий. Тиймээс тогтмол дасгал хий.Гэхдээ шөнийн цагаар хийхээс татгалзаарай. Орой мөн хөнгөн хооллож хэвшээрэй. Шөнийн цагаар хүнд хоол идснээр амрах ёстой ходоод түүнийг шингээхээр шөнөжин ажилласнаар таны бие бүтэн амарч чаддаггүй.
5. Өдөр олон цагаар унтахаас татгалз
Мэдээж өдөр их унтчихвал орой нойр хүрэхгүй. Өдрийн цагаар богино хугацаанд нойр авах нь зарим хүмүүст тустай байж болох ч шөнө таны нойронд нөлөөлж болзошгүй тул өдөр олон цагаар унтахаас зайлсхий.
6. Согтууруулах ундаа, кофейны хэрэглээгээ хязгаарлаарай
Үдээс хойш цай, кофе, энергийн ундаа гэх мэт кофейн агуулсан ундаанаас татгалз. Эсвэл кофейны агууламжгүй ургамлын гаралтай цайгаар орлуулж болно. Согтууруулах ундаахурдан унтахад тус болж болох ч таны эрүүл мэндэд түүнээсолон сөрөг нөлөөтэй.
8. Унтахаасаа өмнө гэрэлтүүлгээ багасга
Хүний бие байгалийн гэрэл болон цахилгаан гэрэлтүүлэг хоёрыг ялгадаггүй гэрэл туссан л бол өдөр болж буй мэт сэтгэгдлийг төрүүлж байдаг. Тиймээс унтахаасаа өмнө унтлагын өрөөнийхөө гэрлийг багасгаарай.
9. Богино уншлага хийх
Ном уншихаар нойр хүрдэг гэж зарим хүмүүс хэлдэг шүү дээ. Тэгэхээр энэ арга ч бас танд тус болно. Унтахынхаа өмнө 15-20 минутын богино уншлага хий. Орныхоо хажууд унших, ном, сонин, сэтгүүлүүдээ гартаа ойрхон байрлуулаарай.
10. Санал бодлоо цаасан дээр буулга
Хэрэв та шөнө унтах эсвэл байнга сэрээх гэж ядаж байгаа бол та юунд санаа зовж байгаагаа бичээд үзээрэй. Энэ нь таны толгойд хуримтлагдах элдэв бодлуудыг цэгцлэхэд тусална. Орныхоо хажууд тэмдэглэлийн дэвтэр, үзэг байлгаад өглөө сэрэхдээ өөрт төрсөн бүх бодлууд, толгойд орж ирсэн үгсээ цаасан дээр буулгахыг зөвлөж байна.
Ч.Биндэръяа