Categories
мэдээ цаг-үе

Я.Буянжаргал: ХӨСҮТ-д 25 настай жирэмсэн эмэгтэйн бие маш хүнд байна

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалын “ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвартай 22 хүн эмчлүүлж байна. Өнөө өглөө 08.20 цагт 30 настай эх амаржиж, 3.2 кг жинтэй хүү мэндэллээ. Эх, хүүхдийн бие сайн байна.

ХӨСҮТ-д 25 настай жирэмсэн эмэгтэйн бие маш хүнд байна. Халдварын эсрэг эмчилгээнээс гадна ураг хамгаалах эмчилгээ хийж байна.

Цэргийн төв эмнэлэгт 195 хүн эмчлүүлж байгаагаас хоёр нь маш хүнд, хүнд 6, хүндэвтэр 53 хүн байна. Маш хүнд хүний нэг нь 51 настай эрэгтэй. Ковид-19 нь эдгэрсэн, хоёр удаагийн PCR шинжилгээгээр сөрөг гарсан. Үндсэн онош болох зүрхний шигдээсээр хүндэрч байгаа.

Дараагийн нэг маш хүнд хүн нь 53 настай эмэгтэй бий. Зүрхний хэм алдалттай, чихрийн шижинтэй. Энэ бүх хүнд өвчтөнүүдэд гурав дахь шатлалын эмнэлгийн зөвлөх эмч нартай өдөр бүр онлайн хурал хийж, зөвлөмж зөвлөгөө авч эмнэлгийн тусламж үзүүлж байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *