Баянзүрх дүүргийн эмнэлэгт өчигдөр хүнд өвчтэй нэг хүн нас барсан талаар ЭМЯ-ны ЭТГ-ын дарга Я.Буянжаргал “БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт одоогоор 194 хүн байна. Үүнээс 102 нь эмч эмнэлгийн ажилтнууд бусад нь өвчтөнүүд. Үндсэн өвчнөөр 16 хүн эмчлэгдэж байна.
Нэг хүнд өвчтэй 76 настай хүн өчигдөр энэ эмнэлэгт нас барсан. Уг хүн цээжний булчингийн сулрах өвчинтэй, амьсгал зүрх судасны даамжирсан дутагдалтай, артерийн даралттай, чихрийн шижинтэй, элэгний С вирусийн архаг үрэвсэлтэй өвчтөн байсан. Зүрх судасны дутагдлаар нас барсан. Дагалдах онош нь ковидын халдвар байсан. Маш хүнд өвчтэй учраас шилжүүлэх боломжгүй байсан. ХӨСҮТ-өөс очиж зөвлөгөө өгсөн.” гэлээ.
Уг эмнэлгийн голомттой холбоотой нийт 146 тохиолдол илрээд байгаа ба
- Үүнээс эрүүл мэндийн ажилтан-15
- Гэр бүлийн гишүүд -27
- Өвчтөн-81
- Сахиур-22
- Хавьтал-1
Эдгээр хүмүүсийн ойрын хавьтал 1444 хүнийг олж илрүүлээд тандалт судалгаа шинжилгээ хамруулж байна.