УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдааны төгсгөлд “Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг 55.6 хувийн саналаар батлав.
Тогтоолоор УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг Инновац, цахим бодлогын байнгын хорооны, Д.Сарангэрэлийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны, М.Оюунчимэгийг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны гишүүнээс чөлөөллөө.
УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны, С.Чинзоригийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны, Ц.Сандаг-Очирыг Төсвийн байнгын хорооны, М.Оюунчимэгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Ч.Ундрамыг Инновац, цахим бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав.