Categories
мэдээ нийгэм

Н.Тавинбэх: Сайжруулсан түлшний захиалга нэмэгдсэн

Засгийн газрын шийдвэрийн дагуу энэ сарын 1-ний өдрөөс эхлэн цахилгаан, дулааны эрчим хүч, ус, хог зэрэг төлбөрийг хөнгөлөхөөр болсон. Ингэхдээ өмнөх жилийн мөн үеийнхтэй тэнцэх төлбөрийг хөнгөлүүлж, үлдэгдлийг нь иргэд, ААН төлөх журам гарсан юм.

Тэгвэл хөнгөлөлтийн хугацаанд буюу 2021 оны долдугаар сар хүртэл дунджаар гэр хорооллын өрх 240-530 мянган төгрөг, орон сууцны өрхүүд 560-1.1 сая төгрөг, ЖДҮ эрхлэгдчид 7-30 сая, томоохон ААН үйлдвэрлэл, үйлчилгээний төрлөөс хамаарч 500-1.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөд хамарна гэдгийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээллээ. УИХ-ын гишүүн Засгийн газрын шийдвэртэй холбоотой асуулгыг салбарын сайдад тавьсны дагуу яг одоо чуулганы нэгдсэн хуралдаанд асуулгын хариуг өгч байна.
УИХ-ын гишүүн С.Амарсайхан “Эрчим хүч хадгалах, нөөцлөх 100 мегаваттын төсөл ямар шатандаа явна вэ. Налайх дүүрэгт гар аргаар нүүрс олборлож, амьжиргаагаа залгаж байсан айл өрхүүд хүндрэлтэй тулсан. Бодлогын гадна орхигдож хаягдаж болохгүй, тэнд айл өрхүүд гал алдаж байгаа. 40 мянган иргэн, 10 мянган айл өрх гал алдаж байна. Энэ талаар ямар төлөвлөгөөтэй байна вэ” гэлээ.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Цэнэгт хураагуур Сонгино дэд станц дээр суурилуулахаар төлөвлөж байгаа. Литум батарейн үнэ буурсан учраас илүү хүчин чадалтай хураагуур худалдаж авахаар Азийн хөгжлийн банкинд хүсэлт гаргаж, дэмжсэн. 200 мегаватт цаг багтаамжтай, цагт 50 мегаваттын эрчим хүч нийлүүлэх боломжтой цэнэгт хураагуур нийлүүлэхээр ажжиллаж байна. Импортын эрчим хүчийг 1/3-ээр бууруулах боломжтой. Ё. Улаанбаатарын хэрэгцээ нэмэгдсэн, зүүн үйлдвэрийн асуудлаас болж алслагдсан дүүргийн иргэд, өрхийг сайжруулсан түлшээр хангах бололцоогүй байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *