Categories
мэдээ

ХСҮТ: Ирэх 7 хоногоос хэвийн ажиллаж эхэлнэ

Хавдар судлалын үндэсний төвийн хоёр ажилтны шинжилгээнд урьдчилсан байдлаар вирус илэрсэн талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлсэн.

Тэгвэл ХСҮТ өчигдөр нийт ажилчдаасаа PCR шинжилгээ авчээ. Энэ шинжилгээнд
нийт 327 ажилтан хамрагдсан бөгөөд 2 хүний шинжилгээ эерэг гарч нэг хүний шинжилгээний
хариуг сэжигтэй гэж үзэж байгаа юм. Халдвар авсан 2 хүн нь ХСҮТ-ийн яаралтай тусламжийн
тасгийн эмч бол 1 сэжигтэй тохиолдол нь тус тасгийн сувилагч байжээ. Мөн тус төвд коронавирусийн батлагдсан тохиолдол илэрсэн тул иргэдэд үйлчлэхгүй болохыг мэдэгдсэн зарлал тавьсан байсан.

Энэ талаар Хавдар судлалын үндэсний төвийн үйлчлүүлэгчдийг дэмжсэн албаны дарга Л.Энхээгээс тодрууллаа. Тэрээр “Өнөөдөр ажлын сүүлийн өдөр учир амбулаторийн үйлчилгээгээ хаасан. Өвчтөн авахгшй байгаа. Манайд маш олон хүн үйлчлүүлэхээр ирдэг. Өнөөдөр дэлхий дахиныг цочироосон халдварт өвчний асуудал яригдаж байна. Тиймээс эдгээрээс аль нь илүү чухал вэ гэдгийг эрэмбэлэх ёстой. Бид эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэддээ хэвийн үзлэг оношилгоонд хамруулж байна. Мөн дотооддоо алдсан сэжигтэй тохиолдлоо дахин шалгах тандалт судалгааны ажлыг зохион байгуулж байна. Ирэх долоо хоногоос хэвийн үйл ажиллагаанд шилжинэ. Одоогоор бид албан ёсны мэдээлэл хийгээгүй. Удахгүй энэ талаар мэдээллийг хүргэх болно” гэв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *