Categories
мэдээ улс-төр

ШШГЕГ-ын харьяа байгууллагуудад PCR шинжилгээний цэг ажиллуулахаар төлөвлөж байна

“ШШГЕГ-ны харьяа хорих ангиудад 4,500 орчим ялтан хоригдож байгаа. Мөн цагдан хорих байруудад албадан саатуулагдсан 1,000 гаруй, үүн дээр шүүхийн шийдвэрээр баривчлагдсан хүмүүсийн нэмээд нийт 6,300 гаруй хүн цагдан хорих, хорих байруудад хоригдож байна.

Эдгээрээс архаг хууч өвчтэй, 60-аас дээш насны 700 гаруй хүний судалгааг ШШГЕГ-аас гаргасан. Өнгөрсөн долоо хоногт БГД-ийн цагдаагийн 1-р хэлстээс хүн амины хэрэгт сэжиглэгдсэн нэг иргэнийг саатуулж, хорих байгууллагад хүргэх явцад түргэвчилсэн оношлуураар эерэг хариу гарсан. Дүүргийн эрүүл мэндийн байгууллагын тусламжаар PCR шинжилгээ хийхэд сөрөг болох нь батлагдсан. Цаашид хорих анги болон саатуулах байранд ийм хүндрэл гарах эрсдэлтэй байна. Тиймээс ШШГЕГ-ын харьяа байгууллагуудад PCR шинжилгээний цэг ажиллуулахаар төлөвлөж байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *