Categories
мэдээ нийгэм

Мал хариулж яваад сураггүй алга болсон иргэнийг эсэн мэнд олжээ

Малдаа яваад сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олсныг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Тодруулбал, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын төвөөс баруун хойд зүгт 13 км-т “Хөөтийн шар хөхий” гэдэг газар тус сумын харьяат малчин 51 настай Э энэ сарын 22-ны өдрийн 12:00 цагийн орчимд мал хариулж яваад сураггүй болсон юм. Энэ тухай дуудлагыг арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 03:15 цагт онцгой байдлын алба хүлээн авжээ.

Дуудлагын дагуу Дундговь аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж энэ сарын 23-ны өдрийн 11:39 цагт малчин Э-гийн гэрээс баруун урд зүгт 7 км зайд орших Хүрэн-Овоо хэмээх газарт, иргэн Г-ын гэрээс эсэн мэнд олжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *