Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг өнөөдөр батална

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагаас эхэлнэ. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг батлах юм.

  • Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүд /УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын найман гишүүн 2020.04.22-нд өргөн мэдүүлсэн, эцэслэн батлах/;
  • Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Ганбаатар нар 2019.12.02-нд өргөн мэдүүлсэн, эцэслэн батлах/;
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.12.16-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.12.16-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.12.17-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.12.17-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *