Categories
мэдээ нийгэм

Мутацид орсон коронавирус 71 хувиар илүү хурдтай тархах эрсдэлтэй

Англи улсад мутацид орсон коронавирусийн дэгдэлт хүчээ авч байгаа талаар ЭМЯ мэдээллээ. Тус вирус нь өмнө нь мутацид орсон жижиг вирусийг бодоход 71 хувиар илүү тархана гэж судлагдаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, маш богино хугацаанд тархах эрсдэлтэй вирус гэнэ. Тус вирусаар хүүхэд, залуус өвчлөх өндөр магадлалтай гэдгийг мэргэжлийн хүмүүс онцоллоо.

Шинэ Мексикийн их сургуулийн судлаачид мутацид орсон коронавирусийг шүлсээр дамжин халдварлах эрсдэл маш өндөр болохыг тогтоожээ. Энгийн амны хаалттай байгаа тохиолдолд нөгөө хүнээс шүлсээр халдварлах боломжтой аж. Зөвхөн эмнэлгийн зориулалттай N95 загварын амны хаалт л хамгаалах боломжтой гэжээ. Тиймээс хүн хоорондын зайг 1.5-2 метрт барих зайлшгүй шаардлагатай гэж мэдэгдэж байгаа ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *