Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “12-р сарын 21-ний өдөр 12357 шинжилгээ хийхэд 13 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. БЗД-ийн эмнэлгийн голомттой холбоотой 13 хүнээс вирус илэрлээ. Улаанбаатарт 219 тохиолдол, бусад аймгуудад 24 цагийн дотор халдвар бүртгэгдээгүй байна.
Улсын хэмжээнд 544, 30 хүн эдгэрч гэрийн хяналтад гарч, 1006 боллоо. 53,7 хувь нь эдгэрсэн. Нийтдээ 456 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна” гэлээ