Францын Ерөнхийлөгч Эмануэль Макрон “Сovid-19”-ийн халдвар авсан талаар хэвлэлүүд мэдээллээ.
Өдгөө 42 настай тэрбээр шинж тэмдэг илэрсний дараа шинжилгээ өгөхөд эерэг гарсан байна. Елисейн ордны мэдээлснээр тэрбээр долоо хоног гэртээ тусгаарлагдах бөгөөд үүрэгт ажлаа зайнаас хийнэ гэв. Одоогоор түүнтэй ойрын өдрүүдэд шууд харьцсан хүмүүсийг олж тогтоохоор ажиллаж байна. Францад “Сovid-19”-ийн халдварын тархалт эрчимжсэний улмаас энэ долоо хоногоос шөнийн цагаар хөл хорио тогтоогоод байгаа юм. Тус улсын иргэд 20:00–06:00 цагийн хооронд зөвшөөрлийн хуудасгүйгээр гэрээсээ гарах боломжгүй болсон байна.
Тус улсад “Сovid-19” халдвараар 2,4 сая хүн өвчилж, 59 мянга гаруй хүн нас бараад байгаа билээ. Хоногт 17 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа бөгөөд нийт халдвар авсан хүний тоогоор дэлхийд тавдугаарт эрэмбэлэгдэж байна.