Categories
мэдээ цаг-үе

Эрчим хүчний хэрэглээ 7 хувиар буурчээ

Эрчим хүчний яамнаас цахилгааны хэрэглээтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

УБЦТС ТӨХК-ны албаны дарга Т.Мөнхболд “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотын ачлаалал 770 мегаваттаар өссөн. Үүнийг задалбал, орон сууцны хороолол өнгөрсөн оноос 70.3 мегаватт буюу өнгөрсөн оноос 9 хувиар буурсан үзүүлэлт гарсан.

Харин гэр хорооллын цахилгааны хэрэглээ өнгөрсөн оноос 22 хувиар өссөн дүн гарсан. Гэхдээ өмнөх өдрүүдэд 10 орчим хувиар нэмэгдэж байсан нь 7 хувь болж буурсан.

Өсөлт хаана их гарч байгааг тодруулбал, зуслан чиглэл 32 мегаватт 49 буюу, Нисэх-Яармаг чиглэл 34 мегаватт буюу 44 хувь, Баянхошуу 33 мегаватт буюу 33 хувь, Дэнжийн мянга-Хайлааст- 7буудал 63 мегаватт буюу 28 хувиар нэмэгдсэн бол Дарь-Эх-Ганц худаг чиглэлийн хэрэглэгчид эрчим хүчээ хэмнэж 25 хувийн бууралттай гарчээ” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *