Categories
мэдээ нийгэм

Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүн юуг анхаарах ёстой вэ?

Ковид-19 тусаад эдгэрсэн хүн дараах зөвлөмжийг дагахыг ЭМЯ-наас зөвлөлөө.

Гэрийн тусгаарлалтын үед:
  • Халдварыг бусдад тараах, дахин халдвар авахаас сэргийлэхийн тулд гэртээ 7 хоног тусгаарлагдах
  • Ажил, сургууль, олон нийтийн газраар явахгүй байх. Зөвхөн эмнэлгийн тусламж авах шаардлагатай тохиолдолд гэрээсээ гарах
  • Аяга, таваг, халбага, сэрээ, гар нүүрийн алчуур, шүдний оо, цагаан хэрэгсэл зэргийг гэр бүлийн гишүүдтэй хамт хэрэглэж болохгүй
  • Өөрийн “байнга хүрдэг” хэсгүүд (ширээний тавцан, тавиур, ариун цэврийн өрөөний эд зүйлс, “00” суултуур, гар утас, компьютерийн гар, таблет, орны хажууд талын шүүгээний тавцан), гадаргууг өдөр бүр цэвэрлэх
  • Цус, өтгөн, биеийн шингэнээр бохирлогдсон гадаргуу, цагаан хэрэгсэл, эд зүйлсийг яаралтай сольж, тухай бүр нь цэвэрлэх, угаах
  • Эмнэлэгт хэрэглэж байсан хувцас, цагаан хэрэглэл, эд зүйлсийг угаалгын нунтагт дэвтээж угаасны дараа хэрэглэх
  • Гадуур өмсдөг хувцас, гуталтай гэртээ явахгүй байх
  • Гэрийн тусгаарлалт дуусгаад хэвийн амьдралаа үргэлжлүүлэхдээ коронавируст халдварыг дахин авахаас сэргийлж амны хаалтаа зөв зүүж, хүн хоорондын зайгаа барьж, гараа савандаж угаах/халдваргүйжүүлж хэвших

Дархлаагаа дэмжих

  • Дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэх
  • Оройд 22:00 цагаас хэтрэхгүй унтаж амрах
  • Томуу болон бусад амьсгалын замын халдвар авахаас сэргийлэх
  • Өөрт тохирсон дасгал, хөдөлгөөнийг хийх

Эрүүл ахуйн дэглэм сахих

  • Ханиаж, найтаахдаа тохиойндоо эсвэл амны цаас, алчуур ашиглах
  • Ханиах, найтаах, бие зассаны дараа, нус нийх, хооллохоосоо өмнө эсвэл хоол хийхээс өмнө гараа урсгал усаар савандаж 20 секундын турш угаах эсвэл хамгийн багадаа 60% -ийн спирт агуулсан гар ариутгагчаар гарынхаа бүх хэсгийг ариутгах, хуурай болтол нь үрж хэвших
  • Гэртээ 2 цаг тутамд агаар сэлгэлт хийх
  • Чийгтэй цэвэрлэгээг дээрээс доош, цэврээс бохир чиглэлд өдөр тутам хийх
  • Хайртай, дотны хүмүүс, ахмад настан, архаг, суурь өвчтэй хүнийг амьсгалын замын өвчинд өртөхөөс сэргийлж халамжилж, аль болох гадуур олон нийтийн газар явахаас зайлсхийх
  • Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх аргуудыг ягштал биелүүлэх
  • Та гэр бүлийнхэндээ амны хаалтаа тогтмол зүүх, хүн хоорондын зай барих, эрүүл ахуйн дэглэмүүдийг сахих
  • Бие зассаны дараа суултуурын тагийг таглаж усаа татах

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *