Categories
мэдээ цаг-үе

Европын комисс Монгол Улсыг “Санхүүгийн өндөр эрсдэл бүхий гуравдагч улсын жагсаалт”-аас хассан тогтоолыг баталжээ

Монгол улс хар жагсаалтад албан ёсоор оржээ – www.ulstur.com

Европын комисс Монгол Улсыг “Санхүүгийн өндөр эрсдэл бүхий гуравдагч улсын жагсаалт”-аас хассан тогтоолыг баталжээ.

Монгол Улс Европын холбооны “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй гуравдагч улсын жагсаалт”-аас энэ оны аравдугаар сарын 6-ны өдөр, ФАТФ-ын “Саарал жагсаалт”-аас энэ оны аравдугаар сарын 23-ны өдөр тус тус албан ёсоор гарсан.

Энэ удаа Европын холбооны “Санхүүгийн өндөр эрсдэл бүхий гуравдагч улсын жагсаалт”-аас хасагдсанаар манай улс ийнхүү санхүүгийн хоригтой байсан гурван жагсаалтаас гарлаа.

Тус тогтоол нь 2021 оны хоёрдугаар сараас хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээр байна хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар фэйсбүүк хуудсаар мэдээлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *