Categories
мэдээ нийгэм

Фулбрайтын оюутны хөтөлбөрийн гэрээнд гарын үсэг зурсны 10 жилийн ой өнөөдөр тохиож байна

АНУ-ын Элчин сайдын яам, Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын Оюутны хөтөлбөрийн гэрээнд гарын үсэг зурсны 10 жилийн ой өнөөдөр тохиож байгаа билээ.

Энэхүү ойг тохиолдуулан бид Боловсрол, соёлын яамны Гадаад хамтын ажиллагааны газартай хамтран 2020 оны арванхоёрдугаар сарын 19-ны бямба гарагийн 13 цагаас 17 цагийн хооронд тус хөтөлбөрт хамрагдагчдын суралцсан АНУ-ын их дээд сургуулуудийн танилцуулга, Монгол Улсын Засгийн газраас тэргүүлэх чиглэлээр тодорхойлсон зургаан сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.

Монгол Улсын Засгийн газраас Фулбрайтын Оюутны хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх саналыг 2009 онд анх гаргаж, 2010 оны арванхоёрдугаар сарын 15-нд хоёр тал хамтарсан хөтөлбөрийн гэрээнд гарын үсэг зурснаар Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын Оюутны хөтөлбөрийн суурь тавигдсан аж. Өдгөө нийт 90 орчим Монголчуудад боловсрол, байгаль орчин, эрүүл мэнд, геологи, инженерчлэл зэрэг Монгол Улсын Засгийн газрын тодорхойлсон тэргүүлэх болон бусад нэн шаардлагатай чиглэлүүдээр АНУ-д магистерийн зэрэг эзэмших боломжоор хангаад байна.

Виртуал арга хэмжээний хуваарь, дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *