Categories
мэдээ улс-төр

​АН-ын бүлэг Авлигын эсрэг хуулийн төсөлд тав хоногийн завсарлага авлаа

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төлийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Харин УИХ дахь АН-ын бүлэг тус хуулийн төслөөр тав хоногийн завсарлага авлаа.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “УИХ-ын гишүүд мэдээлэлтэй байх ёстой. Тэр дундаа сөрөг хүчний гишүүд. Тиймээс АТГ-ын даргыг иртэл энэ хуулийн төслөөр завсарлага авч байна. Асуудлыг нягт нямбай хэлэлцэх ёстой. Ингээгүйгээс хууль алдаатай гарч дараа нь нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага үүсдэг. УИХ-ын гишүүд мэдээлэлтэй байх ёстой. Авлигын эсрэг хууль хэлэлцэх гэж байхад АТГ-ын дарга ч энд алга. Тиймээс Ардчилсан намын бүлэг Авлигын эсрэг хуулийн төсөлд тав хоногийн завсарлага авч байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *