Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: Цэргийн төв эмнэлгийн нэг сувилагчаас “Covid-19”-ийн халдвар илэрч, нийт халдварын тоо 907 боллоо

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээлэлээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “2020 оны арванхоёрдугаар сарын 12-нд улсын хэмжээнд 14,987 хүнд шинжилгээ хийхэд нэг хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Уг тохиолдол нь Цэргийн төв эмнэлэгт эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байсан сувилагч бөгөөд тусгаарлалтын 14 хоногийнхоо долоо дахь өдөрт шинжилгээ өгөхөд ийнхүү вирусийн халдвар илэрсэн. Бусад голомтод халдварын тохиолдол нэмэгдээгүй” гэлээ.

Монгол Улсад дотоодод болон зөөвөрлөгдөн орж ирсэн нийт батлагдсан тохиолдлын тоо 907 боллоо. Үүнээс 384 хүн эдгэрсэн.

Коронавирусийн халдвар авсан 514 хүн эмчлэгдэж байна. Үүнээс:

-429 хүний бие хөнгөн

-Хүндэвтэр 79

-Хүнд 5

-Маш хүнд хүн нэг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *