Эрүүл иргэн-Эрүүл гэр бүл-Эрүүл Сэлэнгийг баталгаажуулах зорилготой Монгол Улсын Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу ЭМЯ-наас 40 эмчтэй баг Сэлэнгэ аймагт 2020 оны арванхоёрдугар сарын 11-12-ны хооронд ажиллалаа.
Статистик мэдээллээр Сүхбаатар суманд 5825 өрх бүртгэлтэй байгаагаас шинжилгээнд хамрагдах бодит 4729 өрхийн мэдээллийг сумын ЗДТГ-аас гаргаж шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулав. 2020 оны арванхоёрдугаар сарын 12-ны 20:00 цагийн байдлаар нийт 4649 сорьц авч ХӨСҮТ-д шилжүүлэхээр битүүмжилсэн бөгөөд төлөвлөсөн ёсоор энэхүү ажил 98.3%-тай хэрэгжсэн дүн гарлаа.
Шинжилгээний сорьцыг бүгдийг Улаанбаатар хотод хүргүүлж байгаа тул дүн 2-3 хоногт гарч баталгаажих аж. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил шинжилгээнд идэвхтэй хамрагдсан Сүхбаатар сумын иргэдэд талархал илэрхийлэв.