Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймагт нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос өнөөдөр /2020.12.12/ мэдээлэл хийлээ.


Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил “Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдол шинээр бүртгэгдээгүй. Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт Covid-19-ийн халдвар авсан 13 хүн хэвтэн эмчлүүлж байна. Эдгээрээс нэг хүний биеийн байдал хүндэвтэр, 12 хүний биеийн байдал хөнгөн байна. Эмч нар Цэргийн төв эмнэлгийн эмч нартай холбогдож, заавар зөвлөмж авч байгаа. Сүхбаатар суманд PCR шинжилгээ авах сүүлчийн өдөр найман багийн 18 байршилд шинжилгээ авч байна.

Энэ өдрүүдэд Улаанбаатар хот болон бусад орон нутагт байсан иргэдээ татан авах ажил аймгийн хэмжээнд үргэлжилж байна. Өчигдрийн мэдээгээр 743 иргэнээ сум суманд нь нэгдсэн зохион байгуулалттайгаар татан авч халуун ам бүлд нь авчирсан. Манай аймгийн эрүүл бүс буюу өвчлөл бүртгэгдээгүй сумдын найман газарт ажиллаж байгаа түргэвчилсэн шинжилгээнд 652 иргэн хамрагдаж аймаг дотроо болон өөр бүс нутагт зорчих хөдөлгөөнд оролцлоо.

Аймгийн хэмжээнд нийт 14 байршилд 145 иргэн тусгаарлах байранд хяналтад байгаа бол гэрийн ажиглалтад 952 иргэн байна. Тусгаарлах байр болон гэрийн ажиглалтын цэг байршилд албан хаагчид хяналт хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *