Нүүрсний уртын болон богинын тээврийн 9353 жолоочийг PCR шинжилгээнд хамруулжээ.
УУХҮЯ болон Тавантолгой бүлэг ордын аюулгүй тусгай бүсэд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Цагаан хад гаалийн хяналтын бүс дэх нүүрс тээврийн жолооч нарыг PCR шинжилгээнд хамруулахыг “Эрдэнэс-Тавантолгой” ХК, холбогдох бусад байгууллага хамтран зохион байгуулж байгаа.
Нүүрс тээврийн жолооч нарыг PCR шинжилгээнд хамруулахад ЗӨСҮТ-ийн явуулын 5 хүний бүрэлдэхүүнтэй баг, Өмнөговь аймгийн ЭМГ-ын 20 хүн, Дотоодын цэргийн 50 хүний бие бүрэлдэхүүн хамтран оролцож байгаа юм.
Нүүрс тээврийн жолооч нарыг 11 дүгээр сарын 25-наас PCR шинжилгээнд хамруулж эхэлсэн бөгөөд одоогоор уртын тээврийн 3014 жолоочоос сорьц авч, 2713 жолоочийг PCR шинжилгээнд хамруулахад бүгд “сөрөг” гарчээ.
Мөн богинын тээврийн 6230 жолоочийг шинжилгээнд хамруулснаас гадна Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсийн ажилчид, Тайван зогсоолын компанийн үйлчилгээний ажилчид гэх мэт нийт 400 орчим хүнийг шинжилгээнд хамруулжээ.