Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эмч нар сайн дураар Сэлэнгэ аймгийг зорилоо

Сэлэнгэ аймгийн 5200 иргэнийг “Нэг өрх-Нэг хүн” “КОВИД-19” халдварын шинжилгээнд хамруулах ажилд оролцохоор Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлгийн 35 резидент, 2 их эмч, 1 лаборант, 2 сувилагч, нийт 40 эмч, эмнэлгийн мэргэжилтэн Сэлэнгэ аймгийг зорилоо.

Эдгээр эмнэлгийн мэргэжилтнүүд шинжилгээний сорьц авах бөгөөд орон нутагтаа буцах иргэд, оюутны шинжилгээний багт ажиллаж байсан туршлагатай юм. Эрүүл мэндийн хөгжлийн төв эдгээр эмч нарт хамгаалах хувцас хэрэгсэл өмсөж тайлах, халдвар хамгаалал, хариу арга хэмжээ, шинжилгээний сорьц авах арга техникийн талаар дадлага сургалт хийж, арга зүйн зөвлөгөө өгөв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *