Хэнтий аймгийн 14 сурагч, нэг багшийн хамт Улаанбаатар хотод Найрамдал зусланд болсон “Скаутын бүлгийн удирдагч нарын сургалт”-д оролцоод, нутагтаа очиж, 14 хоногийн тусгаарлалтад ороод байсан аж.
Өнгөрсөн Лхагва гаригт тэдний тусгаарлалтын хугацаа дуусч, бөглөсөн асуумжид нь суурилан түүвэрлэлтийн аргаар 4 сурагч, 1 багшийг шинжилгээнд хамруулахад хариу нь бүгд “сөрөг” гарчээ.
Хэнтий аймгийн хувьд Улаанбаатар хотоос ирэх төв магистрал авто зам дагуу Хэрлэнгийн гүүрний хяналтын цэгт шинээр пост ажиллуулж, хүнсний болон нүүрс тээврийн жолооч нарыг Covid-19-ийн түргэвчилсэн оношлуураар оношилж, сөрөг хариу гарсан тохиолдолд аймаг руугаа нэвтрүүлж байгаа аж.