Categories
гадаад мэдээ

Н.Мадурогийн эвсэл парламентын сонгуульд ялалт байгуулжээ

Венесуэлийн социалист намын эвсэл өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон парламентын сонгуульд ялалт байгуулжээ. Тус улсын Сонгуулийн төв хорооны мэдээлснээр Н.Мадурогийн удирдаж буй нэгдэл энэ удаагийн сонгуульд 67.6 хувийн санал авсан гэв. Мөн сөрөг хүчний блок болох “Ардчилсан эвсэл” 17.95 хувийн санал авсан байна. Олон улсын ажиглагчид сонгуулийн үеэр ноцтой зөрчил гараагүй гэж онцолжээ.

Венесуэлийн ерөнхийлөгч Н.Мадуро “Бид ялж, ялагдаж чадна. Өнөөдөр бидэнд ялах боломж гарлаа. Таван жилийн өмнө болсон парламентын сонгуулийн дүнг зарлах үед бид ялагдлаа хүлээн зөвшөөрсөн билээ. Харин энэ удаад бид томоохон ялалтад хүрлээ” гэжээ. Дашрамд хэлэхэд, Н.Мадуро хэрэв сөрөг хүчин сонгуульд ялалт байгуулбал огцрох болно гэж мэдэгдсэн юм. Венесуэльд болж өндөрлөсөн сонгуульд ОХУ, БНХАУ, АНУ, Энэтхэг, Иран, Турк, ӨАБНУ гээд 34 орны зуу орчим ажиглагч оролцжээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *