Categories
гадаад мэдээ

Д.Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцохгүй байх магадлалтай

Өнгөрсөн сард болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиар ялалт байгуулсан Жо Байден ирэх нэгдүгээр сарын 20-нд тангаргаа өргөж үүрэгт ажилдаа орно. Тэрээр АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч болох юм. Түүний тангараг өргөх ёслолд одоогийн Цагаан ордны эзэн Д.Трамп оролцохгүй байж магадгүй талаар Axios цахим хуудаст онцолжээ. Үүний оронд тэрээр мөн өдөр Цагаан ордноос нисч, Флорида муж улсыг зорьж, дэмжигчдийнхээ өмнө үг хэлэх гэнэ. Энэ үеэр тэрбээр 2024 онд болох дараагийн сонгуульд өрсөлдөх төлөвлөгөөтэй байгаагаа зарлах тухай онцолжээ. “Axios”-т бичсэнээр Трамп тухайн өдөр зориуд үзэгчдийг хуваах сонирхолтой байж магадгүй гэсэн байна. Тодруулбал, үзэгчдийн нэг хэсэг нь Вашингтонд болох Жо Байдены тангараг өргөх ёслолыг үзэж сонирхох бол өөр нэг хэсэг нь Д.Трампын Флорида муж улсад зохиогдох олон нийтийг хамарсан томоохон үйл ажиллагааг үзэж магадгүй гэжээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *