Categories
мэдээ цаг-үе

16 мянга гаруй оюутныг шинжилгээнд хамруулан нутаг буцаажээ

MASS.mn - ДАРХАНААС УЛААНБААТАР ХОТ РУУ ИРГЭДИЙГ ГАРГАХ АЖИЛ ХОЁР ДАХЬ  ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

УОК-ын дарга, Шадар Сайд Я.Содбаатар мэдээлэл хийж байна.

Тэрээр, “Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, өдөр бүр 33 цагийн теле хичээлийг 18 телевизээр гаргаж байна.

Их дээд сургуулийн дотуур байранд байсан оюутнуудад 131,6 сая төгрөгийн хоол хүнс, ариутгалын бодисын хангалт хийлээ. Бэлэн байдлын зэргийг сунгасантай холбогдуулан их дээд сургуулийн 71 дотуур байрны 11359 оюутанд хоол хүнс, ариутгалын бодисоор хангах 764,5 сая төгрөгийн тусламж үзүүлсэн. Улсын хэмжээнд эрсдэлд орж болзошгүй 44282 хүүхдээс зорилтот бүлгийн 11172 хүүхдэд хүнсний дэмжлэг үзүүллээ. Хөдөө орон нутгийн оюутнуудыг нутаг буцаах ажлыг арванхоёрдугаар сарын 5-наас зохион байгуулж одоогоор 16476 оюутныг шинжилгээнд хамруулж гаргажээ. “Ковид-19″ халдварын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд БШУЯ-наас 821,5 сая төгрөгийг зарцуулаад байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *