Categories
гадаад мэдээ

Британичууд мягмар гаригаас вакцинжуулалтад хамрагдаж эхэллээ

Их Британид өчигдрөөс коронавирусийн эсрэг вакцинжуулалтын аяныг эхлүүллээ. Эхний ээлжинд цар тахалтай тэмцэж буй эмнэлгийн ажилтнууд, 80-аас дээш насныхан, ахмадын асрамжийн газрын ажилтнууд дархлаажуулалтад хамрагдах аж. Их Британи энэ сарын 2-нд АНУ-ын “Pfizer”, Германы “BioNTech” компанийн хамтран бүтээсэн вакциныг хэрэглэх зөвшөөрөл олгосон анхны орон болсон юм. Урьдчилан сэргийлэх тарилгыг хоёр тунгаар 21 хоногийн зайтай хийх юм байна. Ингэхдээ нэг дэх тунг хийлгэснээс хойш 12 дахь өдөртөө дархлааны хариу урвал илэрч эхлэх аж. Хоёр дахь тунг хийлгэснээс хойш долоо хоногийн дараа хүний биед коронавирусийн байгуулжэээсрэг дархлаа тогтох юм. Англи, Шотланд, Уэльс, Умард Ирландад вакцинжуулах төвүүдийг мягмар гаригт нээжээ. Зөвхөн Англид гэхэд л вакцинжуулах 50 төв байгуулагдсан байна.

Их Британи улс 40 сая тун ковидын эсрэг вакцин худалдаж авсан нь 20 сая хүнийг дархлаажуулах нөөц гэнэ. Цельсийн 70 хэмийн хөргүүртэй чингэлгүүдэд тээвэрлэсэн эхний ээлжийн 800 мянган тун вакцин саяхан Бельги дэх үйлдвэрээсээ Их Британид очсон тухай мэдээ хөвөрч байв. Тус улсын засгийн газраас ирэх хавар гэхэд бүх иргэнээ вакцинжуулахаа мэдэгдсэн юм.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *