Categories
мэдээ спорт

Майкл Жорданы өмсгөл дуудлага худалдаагаар 320 мянган ам.доллар хүрч зарагджээ

Майкл Жорданы 1984 онд анхны гэрээгээ байгуулж байсан NBA-ийн “Чикаго Буллз” багийн 23 дугаартай өмсгөл АНУ-д болсон дуудлага худалдаагаар 320 мянган ам. долларын үнэ хүрч зарагджээ.

Энэ нь дуудлага худалдаагаар зарагдсан өмсгөлүүдээс хамгийн өндөр үнэ хүрсэн өмсгөл болсон байна. Өмнөх дээд үнийг (288 мянган ам.доллар) 2020 оны долоодугаар сард болсон дуудлага худалдаагаар тогтоожээ. Тухайн үед 1997/98 оны баруун бүсийн финалын тоглолтын өмсгөлийг үнэ хаялцуулсан байна. Өдгөө 57 настай Жордан NBA-ийн зургаан удаагийн аварга бөгөөд АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд Олимпын наадмаас хоёр алтан медаль хүртсэн юм.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн “Пунахоу” сургуулийн сагсан бөмбөгийн багийн өмсгөл нь 192 мянган ам.доллар хүрч, ахлах сургуулийн өмсгөлүүдийн дээд амжилтыг тогтоосон юм. Өнгөрсөн жил Обамагийн нэгэн өмсгөл 120 мянган ам.доллараар үнэлэгдсэн билээ. Дуудлага худалдаагаар зарагдсан хамгийн өндөр үнийн амжилтыг өмнө нь мөн л Майкл Жорданы 23 дугаартай өмсгөл 288 мянган ам.доллар хүрснээрээ эзэмшдэг байсан юм. Харин өмсгөлийн худалдаанд Майкл Жордан,Колин Каперник, Барак Обама, Леброн Жеймс нарын өмсгөл тус төрөлдөө хамгийн их борлуулалттай байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *