Categories
мэдээ нийгэм

“Нэг өрх – Нэг шинжилгээ”-ний явц 69 хувьтай үргэлжилж байна

Нийслэлийн онцгой комиссоос нийслэлийн хэмжээнд халдвар голомтлон гарсан хороо болон эрсдэл өндөртэй хороодын 70.000 өрхийг сонгож, сонгогдсон өрх тус бүрээс нэг иргэнийг коронавирусийн тандах, илрүүлэх шинжилгээнд хамруулж байна.

Өнөөдрийн байдлаар 48346 иргэнийг уг тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулж, уг ажлын явц 69 хувьтай үргэлжилж байна. Хамгийн сүүлийн мэдээгээр буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 06-ны 08:00 цагаас 2020 оны арванхоёрдугаар сарын 07-ны 08.00 цагийн хооронд 22631 хүнд уг шинжилгээг хийснээс 22513 ПСР-ийн сорьц авч ХӨСҮТ-рүү илгээлээ.

Уг тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулах өрхийг сонгохдоо олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, нэг хашаанд эсвэл байранд олноороо амьдардаг, үйлчилгээний газарт ажилладаг болон ажиллуулдаг, мөн бусад эрсдэлтэй байдлыг тооцон сонгож уг шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн. Нийт шинжилгээнд хамрагдах өрхийн 70 хувийг нь өвчлөл гарсан хороодоос, 30 хувийг нь эрсдэл өндөртэй болон бусад хороодоос тандалт хийх зорилгоор хамруулах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *