Categories
мэдээ нийгэм

Нийслэлээс орон нутаг руу 2531 иргэн зорчжээ

Нийслэл болон орон нутагт гацсан иргэдийг өчигдрөөс тодорхой шаардлага, шалгуурын дагуу хот хооронд зорчуулж эхэлсэн. Өчигдрийн байдлаар нийт 88 автобусаар 2735 иргэн зорчсон байна. Тодруулбал, нийслэлээс орон нутаг руу 14 чиглэлд 74 автобусаар 2531 иргэн зорчсон бол орон нутгаас нийслэл рүү 14 автобусаар 204 хүн зорчжээ.

Харин хувийн 255 тээврийн хэрэгсэл нийслэлээс гарсан байна.

Нийслэлээс орон нутаг руу буцах хүсэлтэй иргэдээс шинжилгээ авах 20 цэгт өчигдөр 6662 хүн шинжилгээнд хамрагджээ.

Нийслэл, орон нутагт гацсан иргэдийг буцаах ажил хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Бэлтгэл ажлыг хангаж, долоон байгууллагын 800 гаруй албан хаагч 24 цагаар тусгай үүргийн тээвэрлэлт хийгдэх авто буудлуудын гадна талбай, зогсоолыг халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд тусгаарлах зурвас үүсгэн ариутгал халдваргүйжүүлэлт болон зохион байгуулалтын бусад ажлыг хийн ажиллаж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *