Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгаад байгаа.
Цаашид хөл хориог үргэлжлүүлэн сунгах эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэж олон нийтэд мэдээлэхээр болжээ. Эх сурвалжийн мэдээлснээр УОК өнөөдөр 11:00 цагт хуралдсаны дараа Засгийн газрын ээлжит бус хурал 14:00 цагт товлогдсон байна.
Хурлын дараа гаргасан шийдвэрээ танилцуулах аж.
УОК-оос гаргасан саналыг Засгийн газар баталгаажуулан эцсийн шийдвэрийг гаргадаг билээ.