Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийн хэмжээнд байгаа бүх орон сууц, хотхоныг ариутгана

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийг бүхэлд нь ариутгана

Баянзүрх дүүргийн онцгой комисс дүүргийн бүх нутаг дэвсгэрийг бүрэн ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ.

Эхний ээлжинд дүүргийн хэмжээнд байдаг 1053 Орон сууц, хотхонуудын орц хонгил, шатны талбай, цахилгаан шат, хаалга цонх гээд нийт 310.000 мянган м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэлжээ. Одоогийн байдлаар нийт 190 байрны 411 орц, хонгил, шат, лифтны 102.8 мянган мкв талбайд ариутгал хийсэн байна. Энэхүү ажиллагааг мэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхий 5 ААН-ийн 27 багийн 108 ариутгагч нартай дүүргийн онцгой комисс хамтран оролцож байгаа юм.

Тухайлбал Орхон овоот, Тунадас-Эрдэнэ, Баяндэмбэрэл, Дархант, Гарааны технологийн инкубатор ХХК-иийн 300 гаруй ажилчид хамтран ажиллаж байна. Ариутгал халдваргүйжүүлэлтийг 0 klorsept 17 бодисоор 0,06%-ийн уусмалаар мананцар үүсгэж хийж байна. Өнө оройны 20:00 цаг гэхэд дүүргийн хэмжээнд байгаа бүх орон сууц, хотхонуудыг ариутгаж дуусах юм.

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийг бүхэлд нь ариутгана

Цаашид Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос дүүргийн хэмжээнд бүх нутаг дэвсгэрийг бүр ариутгал халдваргүйжүүлэлт хийнэ. Ингэсний дараагаар Баянзүрх дүүрэгт харьяалалтай 360 мянга орчим иргэнийг коронавирусын шинжилгээнд хамруулахаар төлөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *