Нийслэлээс орон нутгийн иргэдийг хэрхэн гаргах талаар УОК-оос мэдээлэл хийлээ. УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “Нийт 85 мянга гаруй иргэн орон нутаг руу буцах хүсэлтээ өгөөд байна. Харин Улаанбаатар руу ирэх 5300 гаруй иргэн байна. Тиймээс арванхоёрдугаар сарын 1-нээс 10 хүртэл графиклаад явуулахаар болсон. Харин кластирлаад голомтлон халдвар гарсан аймаг болон Өмнөговь аймаг руу арванхоёрдугаар сарын 7-ноос хойш явуулна” гэв.
Харин шинжилгээ өгсөн иргэд нийтийн тээврийн тасалбар хэрхэн захиалах талаар Зам тээвэр, хөгжлийн сайд Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Арваннэгдүгээр сарын 29-нээс шинжилгээ авч эхэлнэ. PCR шинжилгээ өгөөд хариу сөрөг гарсан тохиолдолд Авто тээврийн үндэсний төвийн ticket.mn сайтаар захиалаад явна. Замд хооллох газрууд хаалттай учраас иргэд үүнийгээ зохицуулах хэрэгтэй. Орон нутагт очсоны дараа онцгой комиссын шуурхай штаб хүлээж авна”гэлээ.