Categories
мэдээ цаг-үе

Орон нутаг руу зорчих иргэдийг шинжилгээнд хамруулах 20 цэг

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал “Орон нутаг руу буцах иргэдээс шинжилгээ авах 20 цэгийг зохион байгуулаад байна.

Өөрийн байгаа дүүрэг, хорооны хаягийг 119.mn сайтад оруулахад хаана очиж шинжилгээ өгөх хаягийн мэдээлэл гарч ирнэ.

PCR шинжилгээний хариу 6-8 цагийн дараа гарна. Хариуг 119.mn сайтад гарна. Явахаасаа 48 цагийн өмнө өгөх ёстой. Хариугаа авчихаад удах юм бол шинжилгээний хариунд өөрчлөлт гарч болзошгүй гэж үзэж байгаа.

Шинжилгээ өгснөөс хойш 72 цагийн дараа унаанд суухдаа шинжилгээний хариу, QR кодоо биедээ авч явна. Орон нутагтаа очоод 14 хоног гэрийн тусгаарлалтад байх шаардлага тавьж байгаа. Халдвар хамгааллын дэглэмээ сахина. 14 хоногийн дараа дахин шинжилгээ өгнө гэдгийг анхаарах хэрэгтэй.

Гэрийн тусгаарлалтад байх хугацаанд халуурах, ханиах шинж тэмдэг илэрвэл тухайн орон нутгийнхаа эрүүл мэндийн байгууллагад хандах ёстой гэдгийг анхааруулж байна “гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *