Categories
мэдээ туслах-ангилал

Монголын Хэт холын марафон гүйлтийн холбоо: Б.Буджаргал Дэлхийн 4 удаагийн аварга биш

Монголын Хэт холын марафон гүйлтийн холбооноос дараах мэдэгдлийг хийлээ.

Сайн байцгаана уу? Тус мэдээлэлд үнэн зөв мэдээлэл өгөхгүй бол энэ спортын нэр хүндийг унагаж худал, ташаа мэдээлэл өгч хөнгөн атлетикийн үе үеийн тамирчдын дархлааг сулруулж, энэ спортынхоо төлөө үнэнч зүтгэж явсан алдарт ,ахмад үе үеийн тамирчдын хөдөлмөр, алдар нэрийг хүндэтгэж, хүлцэл өчин бичлээ. Намайг С.Өнөрбаяр гэдэг 1980 оноос хөнгөн атлетик гэдэг их айлд хөл тавьж БНМАУ-ын шигшээ баг болон хуучнаар “Алдар нийгэмлэг”-ийн тамирчин, дасгалжуулагчаар тасралтгүй ажиллаж ирсэн. Улмаар 2010 онд Монголын Хэт Холын Марафон Гүйлтийн Холбоог үүсгэн байгуулж, олон улсын холбоонд “IAU-international Assoiation of Ultrarunners” элсэж гүйцэтгэх захирал бөгөөд ерөнхий нарийн бичгийн даргаар одоог хүртэл ажиллаж байна. 50км, 100км, 6,12,24 цагийн УАШТ болон нэрэмжит 10 гаруй төрлийн тэмцээнүүдийг БТСУХ, НСХ , Багахангай дүүрэг, байгууллага хамт олонтой хамтран жил бүр зохион байгуулж байна.Үүнийг тайлбарлахын тулд спорт сонирхогч та бүхэндээ хэт холын марафон гүйлтийн талаар товч мэдээлэл өгье. “Ултра гүйгчдийн олон улсын холбоо” нь 1984 оны дөрөвдүгээр сарын 22-нд Австралид үүсгэн байгуулагдаж одоо 100-гаад улс орныг эгнээндээ багтаан ажиллаж байна. Хөнгөн атлетикийн ОУХолбоо / IAAF/одоогоор world athletics дааж үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй. Тодорхой ойлголт байхгүй хүмүүс энэ спортыг хөнгөн атлетикаас салбарлан гарсан болохоор энэ төрөлтэй андуурах нь их байдаг. Ер нь 21км хагас марафоноос дээших зай төрлийг марафон гэж ярихаас биш холын зай марафон гэж ярьдаггүйг бас мэдээд аваасай. Дэлхий даяар ультра буюу хэт холын марафон гүйлтийн 1000 гаруй уралдаан тэмцээн зохион байгуулагдаж, хэдэн зуун мянган ултра гүйгчид оролцож байна. Олон улсын холбоо нь өнөөдөр / 50км, 100км, 24цагийн, Уулын жимийн- ДАШТ тус бүр зохион байгуулдаг. Харин 6,10 өдрийн ДАШТ гэж хараахан зохион байгуулаагүй байна. Дээрх дөрвөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орохын тулд урьдчилсан ба эцсийн мэдүүлэг өгч тус тамирчин A.B.C ангилалын тэмцээнүүдэд ямар амжилт үзүүлснийг баталгаажуулан харж ОУ-ын холбооноос зөвшөөрөл өгч оруулдаг зарчимтай. Б.Буджаргалын хувьд Монгол улсын нэрийг гаргаж шинэ спортын төрлийг хөгжүүлэх монгол хүний тэсвэр тэвчээрийг харуулахыг зорьж 6,10 өдрийн гүйлтийн төрөлд дээд амжилт тогтоохыг тэмүүлж яваа нь сайшаалтай. Хамгийн гол нь Sri Chinmoy Ten and Six Day Races Шри Чинмойн нэрэмжит “өөрийгөө ялах ” 6,10 өдрийн тус тэмцээн нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн биш юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг iau-ultramarathon.org-аас орж үзэж болно.

Видео бичлэг-с https://vimeo.com/showcase/592957. Хэт холын марафон гүйлтийн олон улсын холбоо IAU- international Assoiation of Ultrarunners болон iau-ultramarathon.org орж үзэж болно Хувь хүний эрх чөлөө болон бусад зүйлд халдаад яахав гэж бодоод дуугүй явлаа. Цол аваагүй мөртлөө олон улсын хэмжээний мастер гэж бичүүлж ярина. Ер нь Сошиал ертөнцөөр мэдээ мэдээллийг баттай их сурвалжаас авах шаардлагатай байна. Хэт холын марафон гүйлтийн хөгжлийн төлөө олон жил зүтгэж яваа Дэлхийн шагналт байр, тивийн аваргын медальт тамирчин – 50км–н 3цаг 32мин амжилтаар ДАШТ- 5-р Катар ОУХМ Г.Хишигсайхан, – 100км- т ДАШТ- 7цаг 06 мин -17-р байр, ОУХМ Б.Доржпалам , – 100км – Ази тивийн АШТ 8цаг35мин Б.Бадамхатан /хошой мөнгөн медальт / эдгээр тамирчдыг яах вэ? Эдгээр тамирчид бүхий л зовлон зүдгүүрийг давж амжилтад хүрэхдээ худлаа мэдээлэл өгч байгаагүй. Б.Буджаргал нь 24 цагийн гүйлтэнд 189 км гүйсэн амжилтаараа Монгол улсдаа 7-р байранд эрэмблэгддэг. Харин Монгол улсын дээд амжилт 236км Д.Амгаланжаргал / ОУХМ / эзэмшдэг. Шинэ спортын бие даасан төрлийг ард иргэд, тамирчид сайн ойлгохгүй байгаа нь аргагүй. Одоо л эрчимтэй хөгжиж байна. 6,10 өдрийн болон 24 цагийн гүйлт нь нойр хоол, амралт, сэтгэл зүй, хүч,алхах, гүйхээ тохируулж, өвдөлтийг давж тэсвэр тэвчээр гаргаж өөрөө өөрийгөө ялан дийлэх гэсэн спортын хүнд төрөл. Хөл нь хавдаж, хумс нь унаж, өвдөлт мэдэрсэн тамирчин хүн бараг пүүзээ тайлж шидээд хөл нүцгэн алхахыг л эрхэм болгодог. Сэтгэл байвч бие махбод явахгүй тохиолдол их гарна. Гүйж үзээгүй хүмүүс үүнийг ойлгохгүй магадлалтай. Мэргэжлийн тамирчид голдуу пүүзийг 1-2см размер том өмсдөг зүгээр нэг хэрэг биш. Олон тэмцээнд, явж үзлээ пүүзтэй, пүүзгүй хөл нүцгэн,тавчиктай гүйж байхыг зөндөө харлаа. Тавчиктай, эрүүл мэндийн спорт гэж янз янзаар хамаагүй бичиж болохгүй байх. Нойргүй хүн 3 өдөр явбал ямар байдалд орохыг хүн бүр мэдэж байгаа учраас бие биеэ доромжлохоо больж, үүнд цэг тавьж зөв талаас нь харж хамтарч ажилцгаая. Харин ард түмнийг төөрөгдүүлсэн худал мэдээ өгөх буруу юм. Б.Буджаргал нь Дэлхийн 4 удаагийн аварга биш гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *