Categories
мэдээ нийгэм

Испанид зургаан сарын хугацаатай онц байдал зарлалаа

Испанийн Ерөнхий сайд Педро Санчез ирэх 2021 оны тавдугаар сарын 9-ныг хүртэл орон даяар зургаан сарын хугацаатай онц байдал зарлалаа. Түүнчлэн орон нутгийн цагаар Ням гаригаас (2020.10.25) эхлэн оройн 23:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд орон даяар хөл хорио тогтоолоо. Испанид өнгөрсөн долоо хоногт халдварын 100 мянган тохиолдол шинээр бүртгэгдсэн юм.

Италид хүн олноор цуглардаг хурлын танхим, кинотеатруудыг өнөөдрөөс хаасан байна. Тус улсад Бямба гаригт халдварын 20 мянган шинэ тохиолдол бүртгэгджээ. Италид өнгөрсөн хоёрдугаар сард коронавирусийн халдвар анх бүртгэгдсэнээс хойш нийт өвчлөл сая даваад байна. Тус улсад 37 мянга 210 хүн халдвараар нас баржээ.

Мөн Болгарын Ерөнхий сайд Бойко Борисов коронавирусийн халдвар авчээ. Өдгөө 61 настай Бойко Борисов нь Баасан гаригаас эхлэн өөрийгөө тусгаарласан байна. Үүнээс тав хоногийн өмнө тэрбээр орон нутгийн хөгжлийн асуудлаар дэд сайд нартай уулзсан байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *