Categories
мэдээ нийгэм

Д.Нямхүү: 940 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Сүүлийн хоёр өдөрт 940 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.

Мөн 3 хүн нэмж эдгэрсэн ба нийт 301 хүн буюу 96,8 хувийн эдгэрэлттэй байна. Сувилалд 10, гэрт 14, тандалт дууссан 277 хүн байна. ХӨСҮТ-д 10 хүн байгаагаас хөнгөн 6, хүндэвтэр хүн 4 хүн байна. Монгол улсад коронавирусын тохиолдол 311 бүртгэгдсэн.

Франц иргэн шинжилгээ өгсөн, эсрэг бие буюу дархлал сайн тогтсон, эсрэг биетийн 78 хувийн үзүүлэлтэй байна гэсэн. Өөрөөр хэлбэл Ковид-19-ийн үүссэн эсрэг бие сайн байна гэсэн. Тухайн шинжилгээний хариугаа ч бидэнд зургаар явуулсан. Тэрээр бидэнд баярлаж талархаж байгаагаа дахин илэрхийлсэн. Тиймээс буруу ташаа мэдээллийг онцгой үед гаргаж байгаа нь дайсагнаж буйн хэлбэр юм шүү. Бидний нөр их хичээл зүтгэл, олон хүний нойр хоолгүй ажилласан хөдөлмөр, эмчилсэн 96.8 хувийн амжилтыг үгүйсгэж байгаа нь улс орноо эвгүй байдалд оруулахаас гадна дэлхий дахинд сөрөг хандлага үүсгэж байгаа үйлдэл болсон. Үүнд эмч нар маань худал мэдээлэл өгсөн хүнд арга хэмжээ авахыг холбогдох арга хэмжээ авахыг хүссэн. Франц иргэн ийм байдал үүссэнд маш их харамсаж буйгаа мөн илэрхийлсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *