Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослоор дөрвөн сартай нярай энджээ


2020 оны наймдугаар сарын 24-ний өдрийн 19:18 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэ сум Өгөөмөр 1-р баг “Цонжин болдог” гэх газар /Улаанбаатар хотоос зүүн тийш 52 км/ замд Toyota prius маркийн автомашины жолооч С нь Toyota prius маркийн Ш жолоочтой, автомашинтай мөргөлдөж, зорчигч 4 сартай, эрэгтэй А-н амь нас хохирч, 2 хүн гэмтсэн ноцтой осол гарсан байна.

Иймд жолооч та бүхэн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо зам, орчны байдалд хурдаа зөв тохируулах, жолооч, зорчигч нар хамгаалах бүс хэрэглэх, хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэж байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

А.МӨНХНАРАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *