Categories
мэдээ нийгэм

Эрсдэл өндөртэй газруудад урьдчилан сэргийлэх самбаруудыг байршууллаа

Үер усны аюулаас болон гол, усанд иргэдийг осолдохоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор Онцгой байдлын албанаас улсын хэмжээнд томоохон гол, нуурын эрэг дагуу гол, усанд орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байрлуулж, голын эрэг дагуу амарч зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг тогтмол хүргэн ажиллаж байна.

Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс иргэд, олон нийтийн ихээр амарч зугаалдаг нуур, цөөрөм, тогтоол устай газар, голын сав дагуух цэгүүдэд анхааруулах самбар байршуулжээ.

Мөн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн 4-р хороо Яармагийн гүүрнээс 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Биокомбинат дахь Туул голын эрэг дагуу иргэд явганаар болон машинтайгаар гол руу ордог, эрсдэл бүхий газруудад урьдчилан сэргийлэх самбаруудыг байршуулаад байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэл өгсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *