Categories
мэдээ нийгэм

Д.Нарангэрэл: 2593 хүн тусгаарлан ажиглалтад байна

Д.Нарангэрэл: Гадны оронд манай улсын 30 хүн халдвар авч, 13 нь ...

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна. Мэдээллийн үеэр Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, “Covid-19-ийн халдвар дэлхийн 216 улс оронд тархаж, 17 сая 111 мянга гаруй хүн коронавируст халдвараар өвчилж, 671 мянга гаруй хүн эндлээ. Арван сая 948 мянган хүн эдгэрлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 253 мянган хүн шинээр халдвар авч, 5000 гаруй хүн энджээ. Өчигдөр ДЭМБ-ын хурлаар сүргийн дархлаа тогтоход одоогоор арай эрт байна. Тиймээс өөрийгөө болон бусдыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай байгааг хэлсэн. Маск зүүж, хүн хоорондын зай барьж, гараа ариутгах шаардлагатай. Залуучуудын дунд халдвар их байгаа тул залуучууд халдвараас хамгаалах зөвлөгөөг мөрдөхийг уриалсан. Хүн хоорондын зайг ягштал барихад халдварыг 62 хувь бууруулж байгааг тогтоосон. Манай улсын хувьд өчигдөр 283 хүн тусгаарлан ажиглалтад орж, 139 хүн гэрийн тусгаарлалтад шилжин, одоогоор 2593 хүн тусгаарлан ажиглалтад байна. Сүүлийн 24 цагт 119 тусгай дугаарт 176 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйшнээр гадаадаас 15 иргэн холбогдож зөвлөгөө мэдээлэл авсан байна. 24 цагийн дотор СЭМҮТ-д 11 хүн холбогдож зөвлөгөө авсан байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *