Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Ундармаад яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байна. Б.Ундармаа өмнөх хоёр өмгөөлөгчөөс татгалзаж, шинээр өмгөөлөгч авжээ. Уг өмгөөлөгч хавтаст хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хойшлуулсан байна. Түүнд холбогдох хэргийн шүүх хурлыг 2020 оны долдугаар сарын 31-ний 12:00 цагт хийхээр болжээ.