Categories
мэдээ нийгэм

“ДЦС-4”-ийн өвөлжилтийн бэлтгэл 52 хувьтай байна

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх ирэх өвлийн бэлтгэл хангах хүрээнд “ДЦС-4” ТӨХК-ийн ажилтай танилцлаа. “ДЦС-4” ТӨХК-ийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний биелэлт 52 хувьтай байгаа талаар салбарын сайдад танилцууллаа. Нүүрсний нөөц 105.823 тн, мазутын нөөц 1803 тн байна. Компанийн гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуяг мөн сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулав. 2019 онд турбингенератор №1, 4-ийг өргөтгөх, шинэчлэх төслийг хэрэгжүүлснээр 43МВт-аар хүчин чадлаа нэмсэн бол энэ онд багтаан №2,3 өргөтгөх, шинэчлэх ажлыг хийснээр станцын хүчин чадал 46МВт-р нэмэгдэх аж.

“ДЦС-4” ТӨХК нь Монгол Улсын эрчим хүчний төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 58.3 хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 55.6 хувийг дангаар үйлдвэрлэж байна.

Эрчим хүчний салбарт өвөлжилтийн бэлтгэл хангахад үндсэн болон туслах тоноглолын их засвар 1156, хөрөнгө оруулалт 603, техник зохион байгуулалтын хүрээнд 508, нийт 2267 нэр төрлийн ажил хийхээр төлөвлөжээ. Өнгөрсөн 6 дугаар сарын 30-ны байдлаар төлөвлөсөн ажил 53.87 хувь, санхүүжилт 25.21 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар ЭХЯ-наас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *