Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний сурын харваачдад улсын цол олгов

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харвааны тэмцээнд амжилттай оролцож, улсын цолны болзол хангасан харваачдад цол олголоо.

“Улсын цол олгох тухай” зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир уншиж танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга харваачдад Монгол Улсын цолны үнэмлэх, тэмдгийг нь гардуулан өгч, баяр хүргэлээ.

ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД ЭРЭГТЭЙ ХАРВААЧДААС:
  1. 40 сумнаас 38 сум онож түрүүлсэн Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Монгол Улсын мэргэн Дамиранбазарын Дэмбэрэлсайханд Монгол Улсын “Даян мэргэн” цол,
  2. 36 сум онож, 2 дугаар байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул, Монгол Улсын спортын мастер, Аймгийн мэргэн Дүгэржавын Баттулгад Монгол Улсын “Гарамгай харваач” цол,
  3. 36 сум онож, 3 дугаар байр эзэлсэн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын уугуул Монгол Улсын спортын мастер, Аймгийн мэргэн Пүрэвийн Явуухуланд Монгол Улсын “Гоц харваач” цолыг тус тус Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олголоо.

ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД ЭМЭГТЭЙ ХАРВААЧДААС:

  1. 40 сумнаас 36 сум онож түрүүлсэн Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул, Монгол Улсын спортын мастер Лхагвасүрэнгийн Одсайханд “Монгол Улсын мэргэн” цолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олголоо.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний их баяр наадмын шагайн харвааны тэмцээнд нэг, хоёр, гуравдугаар байр эзэлсэн багийн ахлагчдад шагнал гардууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ спорт

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний сурын харваачдад улсын цол олгов

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харвааны тэмцээнд нэг, хоёр, гуравдугаар байр эзэлсэн харваачдад улсын цол олголоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын цолны үнэмлэх, тэмдгийг нь гардуулан өгөв.

Үндэсний сурын харваанд эрэгтэй харваачдаас,

  • 40 сумнаас 39 онож түрүүлсэн Төв аймгийн Зуунмод сумын уугуул, Төв аймгийн үндэсний сурын “Зуун мэргэн” холбооны харваач, Монгол Улсын спортын мастер, Аймгийн мэргэн Энхтунгалагийн Цогбаярт Монгол Улсын “Мэргэн” цол,
  • 40 сумнаас 38 онож хоёрдугаар байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн ил уурхайн ажилтан, “Хангарьд” спорт клубын харваач, Монгол Улсын спортын мастер, Аймгийн мэргэн Эрдэнэбатын Ганчулуунд Монгол Улсын “Гарамгай харваач” цол,
  • 40 сумнаас 37 онож гуравдугаар байр эзэлсэн Ховд аймгийн Дуут сумын уугуул, “Зэлмэ” сурын холбооны харваач, Монгол Улсын спортын мастер, Аймгийн мэргэн Дансрангийн Чулуунбатад Монгол Улсын гоц харваач цол олголоо.

Үндэсний сурын харваанд эмэгтэй харваачдаас,

  • 40 сумнаас 37 онож түрүүлсэн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, Цахир багийн харваач Өрнөхийн Хатанболорт Монгол Улсын “Мэргэн” цол,
  • 40 сумнаас 33 сум онож гуравдугаар байр эзэлсэн Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, Хан-Уул дүүргийн харваач, Монгол Улсын спортын мастер, Аймгийн мэргэн, Батбаатарын Баярцэцэгт Монгол Улсын “Гоц харваач” цол тус тус олгов.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шагайн харваан төрөлд нэг, хоёр, гуравдугаар байр эзэлсэн багийн тамирчдад шагнал гардууллаа.



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *