Categories
мэдээ нийгэм

Б.Янжмаа: БНХАУ-ын эх газарт Баасан гарагт дотоодын шинэ халдвар бүртгэгдээгүй

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын жиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа:

АНУ-д сүүлийн 24 цагт 59,200 гаруй тохиолдол, 799 нас баралт шинээр бүртгэгдлээ. Ингэснээр тус улсад нийт халдвар авсан хүний тоо 3,106,000-д хүрч, нийт 132,800 гаруй хүн эндээд байна.

Бразил улсад өчигдөр 45 мянган хүн шинээр халдвар авч, 1,214 хүн уг өвчний улмаас нас барлаа. Өнөөдрийн байдлаар Бразил улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тоо өссөн дүнгээр 1,800,000 гаруйд хүрсэн байна. Нийт халдвар авсан хүмүүсийн 1,078,000 нь эдгэрсэн гэж Бразилын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Баасан гарагт Энэтхэг улсад нийт 26,500 гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдварын тохиолдол 793,800 гаруй боллоо. Энэтхэгт бүртгэгдсэн халдварын 60 гаруй хувь нь Шинэ Дели мужид бүртгэгдсэн байна. Мөн тус улсад хүн ам шигүү суурьшдаг бүс нутгуудад дахин хөл хорио тогтоож эхэлжээ.

Номхон далайн баруун бүсийн Япон улсад өчигдөр шинээр 430 хүн коронавирусийн халдвар авжээ. Шинэ тохиолдлуудын дийлэнх нь буюу 243 нь Токио хотод бүртгэгдсэн байна.

Австралийн холбооны улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 307 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын дийлэнх нь буюу 288 нь Виктория мужид бүртгэгджээ.

БНСУ-д өчигдөр шинээр 35 тохиолдол бүртгэгдлээ. Тус улсад сүүлийн нэг сарын хугацаанд гаднаас халдвар зөөвөрлөгдөх тохиолдол тууштай буурахгүй байгаа. Үүний улмаас эрсдэл өндөртэй улсаас ирэх зорчигчдод нуклейн хүчлийн шинжилгээ хийж, сөрөг хариу гарсныг нь нэвтрүүлэхээр болжээ. Түүнчлэн шинжилгээний хариу сөрөг байхаас үл хамааран бүх зорчигчдыг 14 хоног карантинд оруулах зэрэг арга хэмжээг өргөтгөх шийдвэр гаргажээ. Сүүлийн хоёр долоо хоногт тус улсад бүртгэгдсэн нийт 736 тохиолдлын 38.2 хувь нь гаднаас зөөвөрлөгдсөн аж.

БНХАУ-ын эх газарт Баасан гарагт дотоодын шинэ халдвар бүртгэгдээгүй. Харин гаднаас хоёр тохиолдол зөөвөрлөгдсөн гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний хорооноос мэдээллээ. Зургаадугаар сарын 11-ны өдрөөс хойш Бээжинд батлагдсан 335 тохиолдлоос дахин 12 хүн эмнэлгээс гарч, нийт 84 нь эдгэрээд байна.

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүх Хонг Конгт өчигдөр шинээр 38 тохиолдол бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 32 нь хүн амын дундах дотоодын халдвар гэдгийг Хонг Конгийн Эрүүлийг хамгаалах газраас мэдээлсэн байна. Сүүлийн өдрүүдэд Хонг Конгт хүн амын дундах халдвар нэмэгдсээр байгаа бөгөөд нийт батлагдсан тохиолдол 1,403 болсон. Иймд Хонг Конгийн Боловсролын товчооноос Даваа гарагаас эхлэн бүх сургуулийн үйл ажиллагааг хаах болсноо мэдэгдсэн байна.

Х.ЕСҮ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *