Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АН-ын дарга асан С.Эрдэнэ: Өнөөдрөөс АН-ын даргын сонгуулийн сунгаа эхэлж байна

Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус намын X их хурлыг 2020 оны наймдугаар сарын 23-нд зарлан хуралдуулах болсныг намын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаад буй С.Эрдэнэ мэдэгдлээ. Уг их хурлаар АН-ын шинээр сонгогдсон даргыг батламжлах ажээ. Мөн АН-ын Үндсэн дүрмийн хорооноос С.Эрдэнийн чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Ийнхүү шинэ даргыг сонгох ажиллагаа эхэлсэн байна.

АН-ын дарга асан С.Эрдэнэ “Найм дахь удаагийн сонгуулиар сонгогдсон парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж байна. Гэхдээ энэ сонгуулийн будлиан дуусаагүй. Ардчилсан нам бусад намуудтай хамт үүнийг шалгуулахаар ажиллаж байна. Өнөөдөр Ардчилсан нам Үндсэн эрхийнхээ хүрээнд намын их хурлыг хуралдуулах ёстой. Мөн Ардчилсан намын Үндсэн дүрмийн албан ёсны тогтоол гарсан. Үүнтэй холбоотойгоор дарааагийн нөхцөл байдал бол шинэ намын даргыг сонгох, шинэ намын даргын дотоод сунгааг явуулах ёстой байна.” гэлээ.

АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга н.Мөнхжаргал “АН-ын дарга Үндсэн дүрмийн хороонд хүсэлт гаргаж, түүнийг нь Үндсэн дүрмийн хороо хүлээн авснаар АН-ын даргын орон гарсан гэж үзэн, сонгууль товлон зарлаж байна. 2020 оны долоодугаар сарын 6-9-ний хооронд шинээр намын даргад өрсөлдөх хүмүүсийг бүртгэнэ. Долоодугаар сарын 16-наас наймдугаар сарын 14-ний хооронд намын даргын сонгуулийн сурталчилгаа явагдана. Наймдугаар сарын 16-нд намын даргын сонгуулийн санал хураалт болно. Энэ сонгуульд АН-д бүртгэлтэй 200 мянган гишүүн саналаа өгөх эрхтэй. Мөн намын даргын сонгуульд өрсөлдөгчөөс ямар нэгэн дэнчин, бүртгэлийн хураамж авахгүй” гэв.

Б.МӨНХДУЛАМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *