Categories
мэдээ нийгэм

Дугуйн 7.1 км замын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Нийслэл дэх Маршалын гүүрнээс Улиастайн уулзвар хүртэлх замд Туул голын хойд талын далангийн дагуу 7.1 км дугуйн зам барих ажил одоогийн байдлаар 90 хувийн гүйцэтгэлтэй байна.

Авто замыг хөгжүүлэх 2030 он хүртэлх мастер төлөвлөгөөнд багтсан дугуйн замыг шинээр тавих ажлын хүрээнд Яармаг-Зайсан-Маршалын гүүр гэсэн чиглэлд 52 км урттай дугуйн замыг 8 байршилд байгуулах ажил үргэлжилж байгаа юм.

Явган хүний зам, дугуйн зам нийтдээ 3 метрийн өргөнтэй, асфальтан хучилттай гэрэлтүүлэг, амрах талбайтай байна. Мөн хамгаалалтын хайстай, хяналтын камер, зүлэгжүүлэлт тохижилтыг олон улсын жишигт нийцсэн стандартын дагуу хийх юм. Дугуйн замаа цэвэрлэдэг зориулалтын техниктэй болно.

Бүтээн байгуулалтын ажлын явц, нөхцөл байдлыг шалгах үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан: “Дугуйн замыг төлөвлөсөн хугацаанд хийж гүйцэтгэхэд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Хамгийн чухал нь замын чанар стандарт чухал. Мөн дугуйн замыг ашиглалтад орсны дараагаар арчлалт хамгааллыг тусгайлан хариуцаж ажиллах хариуцсан эзэнтэй байлгах ажлыг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд ажлын албаны дарга Т.Гантөмөрт даалгасан.

Мөн дугуйн зам цэвэрлэдэг зориулалтын техникийг судалж түүгээр дугуйн замаа цэвэрлэж ялангуяа өвлийн цагт эвдрэл гэмтэлгүй байлгахад онцгой анхаарах хэрэгтэй” гэж онцоллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *