Categories
мэдээ нийгэм

Д.Нямхүү: Нэг хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Дэлхий дахинаа коронавирус нь 216 улс орон нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 10777000 хүн өвчилж, 517000 хүн нас барсан байна.

ХӨСҮТ-ийн Д.Нямхүү: Долдугаар сарын 1-нд 302 хүний сорьцонд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Өнөөдөр нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч дараагийн шатны сувилалд шилжлээ. Энэ оюутан нь 48 хоног эмчлэгдээд гарч байна.

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: “Сүүлийн 24 цагт 180,000 хүн шинээр халдвар авсан бөгөөд өмнөх өдрөөс 21,000 мянгаар нэмэгдсэн тоо юм. АНУ, Энэтхэг, Бразилд өвчлөл хамгийн олноор нэмэгдсэн. Ялангуяа АНУ-д сүүлийн нэг сарын турш тасралтгүй өвчлөл нэмэгдэж, цэргүүдийн дунд халдвар нэмэгдсээр байна. Тиймээс амны хаалт зүүхийг шаардаж эхэлжээ. Мөн Apple компани 46 салбар дэлгүүрээ түр хаахаар болжээ. Англи улсын Лестер хотод сургуулийн хүүхдүүдийн дунд халдвар нэмэгдэх болсон учраас хатуу хөл хорионы дэглэм тогтоосон байна. Ингэснээр хатуу хөл хорионы дэглэм тогтоосон тус улсын анхны хот боллоо. ОХУ-д сүүлийн 24 цагт 6,556 хүн шинээо өвчилж, 216 хүн нас барсан. Буриад, Тува, Читад халдвар нэмэгдсээр байна.

Манай улсын хувьд өчигдөр 34 хүн шинээр ажиглалтад орсон бол 166 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжлээ. Одоогоор 2,231 хүн ажиглалтад байгаа. Үүргийн онгоцоор ирсэн 78 хүн Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 4 хүний биеийн байдал хүнд байна.

Х.ЕСҮ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *