Categories
мэдээ нийгэм

Ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр/2020.06.24/ төв, зүүн, говийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Хур тунадас: Завханы зүүн, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн өмнөд Архангай, Өвөрхангайн нутгаар бороо, Төв, Дундговь, Хэнтий, Дорноговийн ихэнх нутаг, Өмнөговийн хойд, Дорнод, Сүхбаатарын баруун хэсгээр дуу цахилгаантай усархаг аадар бороо орно.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, зүүн аймгуудын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор сэрүүсэж 15-20 градус, Алтайн өвөр говь, Дорнод, Дарьгангын тал нутгаар 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *