Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямхүү: Дахин нэг хүн эдгэрч дараагийн шатны ажиглалтанд шилжлээ

Д.Нямхүү: Шинээр таван тохиолдол нэмэгдэж, батлагдсан тохиолдол ...

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ.

COVID-19 халдвар 216 улс орон нутаг дэвсгэрт бүртгэгдэж 8102000 хүн өвчилж 438000 хүн нас барсан байна.

Б.Янжмаа: ДЭМБ-ын ерөнхий захирал ээлжит хэвлэлийн хурлаар сүүлийн хоёр долоо хоногийн туршид дэлхий даяар өдөр бүр халдварын тохиолдол зуун мянга гаруйгаар нэмэгдэж байгаа талаар онцлон тэмдэглэсэн байна. Сүүлийн 14 хоногт бүртгэгдсэн тохиолдлуудын дийлэнх нь Америзийн бүс болон Зүүн Өмнөд Азийн 10 орчим улсад төвлөрч байна. БНХАУ-ын Бээжин хотод халдвар дахин сэргэсэнтэй холбоотойгоор илэрсэн вируст генетикийн нарийвчилсан судалгаа хийгдэж байгаа бөгөөд тодорхой дүгнэлт хараахан гараагүй байгааг анхааруулсан байна. Өвчний тархалтын талаарх мэдээллийг танилцуулъя. АНУ-ын өвчний хяналт сэргийлэлтийн төвийн мэдээлснээр зургадугаар сарын 14-ны өдөр 21900 гаруй шинэ тохиолдол 373 нас баралт нэмж бүртгэгдэн нийт халдвар авсан хүний тоо 2 сая 85 мянга гаруйд хүрснээс 115600 гаруй хүн нас барсан байна.Бразил улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 20600 гаруй шинэ тохиолдол 627 нас баралт шинээр бүртгэгдэж тус улсын батлагдсан нийт халдварын тохиолдол 888200 гаруй, нас баралт 43959 хүрсэн байна. Тус улсын хувьд эдгэрсэн хүний тоо 412200 гаруйд хүрж, идэвхтэй халдвартай хүн 432000 гаруй байна гэж ЭМЯ нь мэдээллэжээ. Өмнөд Америкийн Чили улсад халдвар идэвхтэй тархаж байгаа бөгөөд халдварын тоогоор Чили улс дэлхийн хэмжээнд 12 дугаарт бичигдэж байгаа юм. Сүүлийн хэдэн долоо хоногийн туршид өдөрт дунджаар 5,000 гаруй хүн халдвар авч байна. Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр нийгмийн халамжийн яамны мэдээлснээр зургаадугаар сарын 15-ны өдөр 76 шинэ тохиолдол бүртгэгджээ.

Шинэ тохиолдлуудын 62 нь дотоодын халдвар бол 14 нь гаднаас зөөвөрлөгджээ.Тус улсын хэмжээнд 890 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 71 хүний биеийн байдал хүнд байгаа аж. Номхон далайн баруун бүсийн БНСУ-д зургаадугаар сарын 15-ны өдөр 34 шинэ тохиолдол, нэг нас баралт шинээр бүртгэгдлээ. Зургаадугаар сарын 1-14-ний өдрүүдэд тус улсад бүртгэгдсэн 618 тохиолдлын 63 нь буюу 10.2 хувь нь халдвар хаанаас авсныг нь тогтоох боломжгүй байсан гэдгийг БНСУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс мэдээллээ. БНХАУ-д өчигдөр 40 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 27 нь Бээжин хотод бүртгэгдсэн бөгөөд сүүлийн таван хоногт Бээжинд 106 тохиолдол батлагдаад байна.

Түүнчлэн Хэбэйд 4 болон Сычуань мужид нэг тохиолдол бүртгэгдсэн бол найман тохиолдол гаднаас зөөвөрлөгджээ.

Сычуань хотод бүртгэгдсэн нэг тохиолдол нь Бээжин хотын тохиолдолтой ойрын хавьтал буюу гэр бүлийн хүн байжээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурал дээр коронавирус халдварыг илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.

Тэрээр “Зургадугаар сарын 15-нд ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ-ийн нэг, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 413 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусын халдвар илрээгүй. Үүнийг задалбал:

Ажиглах байранд байгаа 16 хүн

Тавдугаар сарын 27-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн 358 хүний давтан шинжилгээ

Дорноговь аймагт тусгаарлагдсан 10 хүний шинжилгээ тандалтын зорилгоор авсан 3 сорьц

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 хүн

Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 22 жолоочоос шинжилгээ авсан. Бүгдээс нь коронавирусын халдвар илрээгүй.

Мөн өнөөдөр дахин нэг хүн эдгэрч ХӨСҮТ-ийн эмчилгээнээс гарч, дараагийн шатны ажиглалтад шилжсэн. Энэ хүн нь Батлан хамгаалахын сургуульд суралцдаг 19 настай оюутан бөгөөд 32 хоног эмчлүүлжээ.

Одоогоор Монгол Улсад батлагдсан 197 тохиолдол байгаагаас 109 нь эдгэрч эмнэлгээс гараад байна. Эмчилгээнд 88 хүн байгаагаас 80 хүн нь хөнгөн, 8 хүн нь хүндэвтэр байна. Үүн дотор нэг хүүхэд, гурван жирэмсэн эх, чихрийн шижин өвчтэй нэг хүн байна” гэв.

Х.ЕСҮ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *